Эцэг эхчүүд жагсана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

2013-2014 оны хичээлийн жилд шинэ загвараар шинэ үнээр буюу 157000 төгрөгөөр батлагдан хэрэгжих сурагчийн дүрэмт хувцас нь хэт өндөр үнэтэй зарагдах болсон. Энэ нь эцэг эхчүүдэд санхүү, сэтгэл санааны дарамт үүсгэж байна хэмээн Засгийн газрын 1111 утас болон Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр,
Үйлдвэр хөдөө аж ахуй яам сайд Х.Баттулга нарт санал хүсэлтээ илэрхийлж байгаа  гэнэ.

Тэгвэл өнөөдөр 11.00 цагт БШУЯ, ҮХЯ-ны гадна эцэг эхчүүд байр сууриа илэрхийлэн жагсаж, цуглах юм байна. Цуглааныг Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Эцэг эхчүүдийн төв хорооноос зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа (202.72.245.150) 2025 оны 03 сарын 13

сурагчдын дүрэмт хувцас авахад хүндрэлтэй байна.Эхний удаа улс нэг удаа боломж гаргаадүнэгүй өгөх боломж байхгүй юу? дараагийн удааөөрсдөө худалдаад авч болохгүй юу

1  |  0
Top