Шатрын нээлттэй тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Багануур дүүргийн “Уурхайчин” спорт цогцолборт “Төр Монгол опен-2013” шатрын нээлттэй тэмцээн ирэх сарын 9-11-ны өдрүүдэд болно. Тус тэмцээн нь Хөдөө орон нутагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилготой юм байна. Энэ удаагийн  тэмцээнд оролцогчид  Швейцарь системээр есөн өрөг тоглох юм.  Тэмцээний тэргүүн байрын шагнал нь алтан медаль, 500 мянган төгрөг бөгөөд дараа дараагийн байруудыг эзэлсэн тамирчид 100-400 мянган төгрөгийн шагнал хүртэх юм байна. Түүнчлэн 55-аас дээш насны эрэгтэй, 50-аас дээш насны эмэгтэй гэх мэт  ангилалаар тусгай шагнал өгөх юм байна. Тэмцээнд оролцохыг хүссэн шатарчид ирэх сарын 9-ны 11:00 цагаас өмнө бүртгүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top