Амьд хөгжмийн “A sound” хамтлагийнхан бие даасан тоглолтоо ирэх сарын 14-15-ны өдөр хийхээр болжээ. Одоогийн байдлаар тэд тоглолтын бэлтгэл ажил гээд тун завгүй яваа гэнэ. Тоглолт Соёлын төв өргөөнд болох бөгөөд тэд энэхүү тоглолтоо симфони найрал хөгжимчидтэй хамтран хийхээр болсон байна.
Тоглолтын үеэр хамтлагийнхаа хит дуунуудаас үзэгчиддээ сонордуулахаас гадна шинээр хийж буй уран бүтээлээсээ толилуулах ажээ. Мөн бусад уран бүтээлчтэй хамтарсан дуунуудаа ч дуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )