Шинэ төмөр замын ажил 32.9 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээлснээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын явц 32.9 хувьтай байгаа аж. Баяр наадамтай холбоотойгоор төлөвлөсөн ажил хугацаанаасаа хоцорсон бөгөөд ажлыг шуурхайлахыг Зам тээврийн сайд үүрэг болгосон байна. Манай улс нүүрсний тээврээ шороон замаар, ачааны автомашинаар тээвэрлэдэг цорын ганц орон болсон. Тэр хэрээр нүүрсний тээврийн өртөг хэт өндөр байгаа нь өрсөлдөх чадварыг доош татаж байгаа юм. Тиймээс эхний ээлжинд Өмнөговь аймаг Тавантолгойн ордоос Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 285 км төмөр замыг яаралтай барихаар Засгийн газар ажиллаж буй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top