“Татвар”-аар овоглосон Ч.Гансүхэд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт буцаасан ч, улсын яллагчийн зүгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь буруу хэмээн эсэргүүцсэн байгаа. Улмаар уг эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг шийдүүлэхээр Нийслэлийн шүүхэд шилжүүлээд байгаа бол хэрэгт Нийслэлийн шүүхээс шүүгч Н.Пүрэвсүрэнг томилсон байна.
Мөрдөн байцаалтын явцад Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд гурван данс байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдгээр дансуудаар нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн нь илэрсэн гэх мэдээлэл бий. Түүнчлэн Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний хүү Г.Ганзул, түүний эхнэр, түүний нууц амраг ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат нарыг шалгасан. Харин шалгалтын явцад бусад хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж, Ч.Гансүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )
yagaad tusgaarladag yum be. uunii tsaana uchir baina daa.