Монголчууд Эдинбургийн Тату-д анх удаа оролцож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн дуу бүжгийн чуулга болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн урлагийн бүрэлдэхүүн Эдинбургийн Тату Олон улсын цэргийн фестивальд анх удаа оролцож байна.

Уг фестивалийн нээлт өнгөрөгч бямба гарагт буюу 8 дугаар сарын 3-ны өдөр болов. Эдинбургийн шилтгээний өмнөх талбайд 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх фестивалийг 220 мянга орчим хүн очиж үздэг бөгөөд дэлхийн 30 гаруй оронд BBC сувгаар шууд нэвтрүүлж,  100 сая телевиз үзэгчдийн таалан үздэг тоглолтын нэг болоод байна.

Энэхүү олон улсын фестивальд манай улс анх удаа оролцож байгаа нь Монгол Улсыг дэлхий дахинд таниулах, гадаад улс орнуудад сурталчлахад чухал ач холбогдолтой  юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzz(202.179.26.114) 2025 оны 03 сарын 13

Amjilt. hicheegeerei.Busdaas onzgoi goy baigaarai

1  |  0
Top