Салхин парк нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Монголын анхны салхин паркийг өнгөрсөн долоодугаар сард “Ньюком” групп ашиглалтад оруулсан. Уг төслийн санхүүжилтийг “Ньюком” групп Европын бүтээн байгуулалт, хөгжлийн банктай хамтран хийсэн. Энэ хүрээнд ЕББХБ нь салхин цахилгаан станцын төсөлд 41 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан байдаг. Тэгвэл ЕББХБ Монголын салхин паркийн төсөлд дахин хөрөнгө оруулахаар болсон байна. Хоёр дахь удаагийн санхүүжилтээр тус банк салхин паркт 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлажээ. Дашрамд дурьдахад, Төв аймгийн Салхит уулнаа ашиглалтад орсон Монголын анхны салхин цахилгаан станц нь 50 мегаваттын хүчин чадалтай бөгөөд хүчин чадлаараа Монголдоо гуравдугаарт ордог. Түүнчлэн Төвийн бүсийн 100 мянга гаруй айл өрхийг цэвэр эрчим хүчээр ханган ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ano(202.126.91.157) 2025 оны 03 сарын 13

nice nice

1  |  0
Top