“Гудамж төсөл”, V цахилгаан станц, Налайх дахь цэвэрлэх байгууламж, Яармагийн замыг өргөтгөх, 12 байршилд гэр хорооллын инженерийн дэд бүтэц байгуулах ажил, 22-ын товчоо болон Чингисийн хөшөөт цогцолбор чиглэлийн авто замын ажлуудын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм. Ирэх 7 хоногт Гудамж төслийн хүрээнд X хорооллын уулзварыг нээх бол 5 байршилд гэр хорооллын инженерийн дэд бүтэц байгуулах ажил эхэлсэн, бусад нь судалгаа, гэрээний түвшинд явааг хариуцсан сайдууд Ерөнхий сайдад дуулгалаа. Яармаг-Мишээл экспо чиглэлийн 1.8 км авто замыг өргөтгөх ажил энэ 7 хоногт эхэлнэ гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )