Өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд Баянгол дүүргийн тавдугаар хороо Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ны захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ны барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгындолоон давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулж байгаад 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттай бетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэн охины амь насыг хохироосон хэрэг гарсан билээ.
Тус хэргийн шүүх хурал өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн шүүхэд болж Шүүх хурлаас “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны оператор жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жил зургаан сарын хорих ялаар, “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд мөн Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Монголын хот байгууллалтын хүрээлэн ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, “Төгс Гүрэн” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар тус тус тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,“Орд гео” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын урьд явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80.000 төгрөгний торгуулийн ял оногдуулахаар тус тус шийдвэрлэсэн юм.
Тэгвэл талийгаач охины аав анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч танилцсан бөгөөд энэ сарын 8-нд хэлэлцэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 3 )
Диваажинд ирээдүйд гэр бүлийнхнээ хүлээгээд байж байгаараа. Чи өөрөө тэггэр элч шүү дээ дүү минь. Амь чухал биш ээ сүнс чухал чи гэм хийгээгүй тул диваажинд байгаа. Тэнд нулимас хагацал гуниг өвчин зовлон муу муухай зүйлс байхгүй. Бүгд дуу дуулан лимбэ үлээж бурхныг магтан дуулдаг. Амээн
hunii ami hairtai hunes aldsan humuust billion bgaach nemergui hezeech nuhuj barshgui zuilmash haramsaltai bna