Түгжрэл, саатлыг бууруулна гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 03

Хичээлийн шинэ жилийн нээлт, амралтын улирлын төгсгөл үеэс эхлэн нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал ихэсч,  томоохон зах, худалдааны төвүүдийг тойрсон хөдөлгөөний түгжрэл саатал бий болдог. Мөн  орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ч мэдэгдэхүйц нэмэгддэг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын зам барилга, засвар өргөтгөлийн ажлын хүрээнд зарим зам уулзварыг өргөтгөх, шинэчлэх, Замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто зогсоолын байршил, тоог нэмэгдүүлэх,орон нутгаас ирж байгаа ачааны автомашины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын давхцлыг арилгах, томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалсан түгжрэл саатлыг бууруулах, нүүлгэн шилжүүлэх,  Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, ажилчдын болон сурагчдын автобусны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж байна гэлээ. 

Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахалж байгаа бөгөөд Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, Замын Хөдөлгөөний Удирдлагын төв, нийслэлийн Автозамын газар, Нийтийн тээврийн газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газрууд тус тусын үүргийн дагуу хамтран ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erka(103.10.23.158) 2025 оны 03 сарын 13

haana ymar zahig nuulegchheed baigaa um be naad tugjirleesee gariy gej bodoj baigaa bol 100 ail narantuul zahaa gadagshaa gargaach bas olon suljee zam tabiach zobhon uulzabraa ynzalj bna geed jil bologui zamaa ahiad ebdeh um ymar archaagui urelgen humuus be golno olon suljee zamaa tabiach

1  |  0
Top