Аймгуудын зам засвар хоёр сарын дараа дуусна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Шинэчлэлийн Засгийн газраас 21 аймгийн авто замыг хатуу хучилттай болгож, замуудыг хоо­ронд нь холбох ажлыг эх­лүүлээд байгаа. Энэ жилийн хувьд зам барилгын ажилд Засгийн газраас Хөгжлийн банкаар дам­жуулан нийт 570 тэрбум төг­рөгийн сан­хүүжилтийг хийжээ. Санхүүжил­тийн хүрээнд энэ жил­дээ багтааж зургаан аймгийн зам барилгын ажлыг хийж дуусгахаар төлөв­лөөд байгаа аж. Төлөвлөгөөнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймгийг хатуу хучилтаар холбо­хоор тусгасан. Дээрх зам засва­рын ажлыг аравдугаар сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Нөгөөтэйгүүр зам зас­варын ажлын явцад өмнөх жилүүдэд хийгдээгүй үлдсэн зам болон энэ онд шинээр засвар хийж байгаа замууд орж байгаа юм байна. Эдгээр зам барилгын ажлаас дурьдахад Дорнод айм­гийн хувьд нийт 288.4 километр зам барилгын ажлыг дуусгахаар эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 34.6 хувьтай байгаа аж. Хөвсгөл аймгийн хувьд нийт 253.3 километр зам, ажл­ын явц 19.6 хувьтай, Дундговь болон Өмнөговь аймгийг холбох зам барилгын ажилд нийт 400 километр зам, явц 49.1 хувьтай, Дорноговиос Замын-Үүдийн боомт хүртэлх 314.4 километр замын явц 74.2 хувьтай, Дундговь аймгийн нийт 107 километр зам, явц 88 хувьтай тус тус зам барилгын ажил хийж буй юм. Зам барилгын ажил Дорнод аймагт гэхэд зур­гаан байгууллагын гэрээтэй ажиллаж байна. Түүнчлэн энэ хэсэгт 370 орчим хүн хүч, 297 техник ажиллаж байгаа аж. Зам тээврийн яамнаас энэ талаар тодруулахад “Энэ жил хур бороо их орж байна. Үүнээс улбаалан зам барилгын ажил удаашрах зүйл ажиглагдаж байгаа. Гэвч бидний зүгээс зам барилгын ажлыг хурдан дуусгахыг хичээн ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top