Эмэгтэйчүүдийн сургалт Увс аймагт болно

Админ | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Жил бүр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг энэ удаагийн ээлжит сургалтыг Увс аймагт зохион байгуулахаар болжээ. Тус зуны сургалт энэ сарын 5-наас эхлэх юм байна. Мөн Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос уг сургалтад Удирдах зөвлөлийн гишүүн Б.Алтанцэцэг тэргүүтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Сургалтын үеэр Тэрхийн цагаан нуур, Тэлмэн, Хяргас, Увс нууруудын эрэгт хоноглож, байгалийн сайхантай болон түүх дурсгалт газруудтай танилцах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top