Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн хүрээнд авто замын сүлжээг сайжруулах зорилгоор 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажил явагдаж байгаа. Уг ажлын явц 40 хувьтай байгаа бөгөөд нэвтрэх чадвар муу, түгжрэл их үүсдэг, зохион байгуулалт буруу зэрэг уулзваруудыг зөв зохион байгуулалттай болгох юм. Дээрх 33 уулзвараас зургаан уулзварын ажлыг дуусгажээ. Үүнд, Өргөө кино театр, Дарь-эх, Сансар чиглэлийн уулзвар, Апу компанийн арын уулзвар, Дамбадаржаагийн гэр хорооллын уулзваруудыг дөрвөн замын уулзвар болгоод байгаа аж. Дөрвөн замын уулзвар болгох ажил дууссан байна. Харин өнөөдрийн байдлаар Ажилчны уулзвар, 10 дугаар хорооллын уулзвар, Тасганы овооны уулзвар, Бөхийн өргөөний уулзвар, ХӨСҮТ-ийн уулзвар зэргийг дөрвөн замын уулзвар болгох ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар уулзваруудын зохион байгуулалтыг хийж байгаа аж. Замуудыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг хөдөлгөөний их ачаалал ихсэхээс өмнө буюу есдүгээр сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөгөөнд тусгажээ. Тэгэхдээ цаг агаарын нөхцлөөс шалтгаалж уулзварыг өргөтгөх ажил хойшилж магадгүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )