Хайлаастын дэд станцыг нүүлгэх ажил үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй  хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Хайлааст” дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын суурь хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шон татагдсан, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байсан. Тиймээс тус станцыг  өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс энэ сарын 25-ны хооронд яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна.  

Энэ ажлын хүрээнд зуслангийн зарим хэсэгт 43 цагийн цахилгааны хязгаарлалт хийж, засварын ажил гүйцэтгэх байсан ч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас томилогдсон ажлын хэсэг шуурхай ажилласны дүнд төлөвлөсөн хугацаанаасаа 5 цагийн  өмнө буюу энэ сарын 1-ний 17 цагт хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангажээ. “Хайлааст” дэд станцыг нүүлгэхэд багагүй хөрөнгө шаардагдаж байгаа бөгөөд тус станцын болон нийслэлийн төсвөөс шаардлагатай бүх хөрөнгийг шийдвэрлэж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Баярллаа түргэн шуурхай ажиллаж богино хугацаанд тогтой болгосон та бүхэнд улам их амжилт хүсье.

1  |  0
Top