Баригдаж байсан барилгаас хүн унажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас бэртэж гэмтэх тохиолдол ихээр гарч байгаатай холбоотой юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Да хүрээ трейдийн баригдаж байсан барилгын дөрвөн давхраас 20 настай залуу унаж хүнд гэмтжээ. Мөн Баянзүрх дүүргийн VIII хороо цэвэр усны шугамын хоолой янзалж байсан 34 настай залуу тракторт хөлөө дайруулж хүнд гэмтэл авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top