Итгэмжлэх жуух бичгээ барилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Монгол Улсаас БНКазУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ шинээр үүрэгт ажилдаа орж байгаатай холбогдуулан тус улсын Гадаад харилцааны дэд сайд Сарыбай Кайраттай 7 дугаар сарын 31-нд уулзаж Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардууллаа. Энэ үеэр талууд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top