Нууцлалыг бүрэн хангаж хэрэглэгчдэд нээлттэй ашиглуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах, эрдэм шинжилгээнд гүнзгийрүүлсэн судалгаа шинжилгээ хийхэд хэрэгцээтэй байдлыг харгалзан тооллого болон үндэсний хэмжээний түүвэр судалгааны анхдагч мэдээлэл, Нөөц ашиглалтын хүснэгт, Салбар хоорондын тэнцэлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай нууцлалыг бүрэн хангасны үндсэн дээр www.1212.mn вэб хуудсанд байршуулан хэрэглэгчдэд  нээлттэй ашиглуулахаар боллоо. Учир нь энэ оныг статистикийн салбарт статистикийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгон зарласантай холбоотой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top