Сансарын аюулгүйн тойргоос Хилийн цэргийн удирдах газар хүртэлх замыг хаалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилсээр байгаа билээ. Өчигдөр орой 23 цагаас эхлэн Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 метр замын хөдөлгөөнийг хязгаарлаж Доржийн гудамжны авто замын засварын ажил эхэллээ.

Зам хаах хугацаанд инженерийн шугам сүлжээ шилжүүлэх болон зам барилгын ажил давхар хийгдэх юм. Уг ажлын гүйцэтгэгчээр "Беринг" ХХК ажиллаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг хүртэл хааж хучилтыг хийхээр боллоо гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top