Аргагүй амрагтаа “дассан” дуучин Б.Мөнхбаяр “хашааны орилоо” хочтой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

“Хайртайгаа хэлье”, “Аргагүй чамдаа даслаа” хэмээх хоёр ч бие даасан цомгоо гаргаж, анхны бие даасан тоглолтоороо үзэгч олонтойгоо уулзсан дуучин Б.Мөнхбаяр багадаа тун ч сонин хочтой байжээ. Тэрбээр хөршүүдээ амраахгүй, үргэлж л хашаандаа дуулж явдаг байсан тул цаадуул нь “Хашааны орилоо” гэж хочилдог болсон аж. Энэ тухайгаа дуучин залуу маань “Галзуу амьтан шиг учир зүггүй орилно гэж юу байхав. Өөрийнхөө хэмжээнд дуулж байгаа нь тэр” хэмээн тайлбарласан бөгөөд дунд сургуульд орсон хойноо Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд суралцаж эхэлснээр түүний хашааны караоке дууссан түүхтэй.

Залуу хүний хувьд, өөрийн зорьсон зүйлийг бүтээхийн төлөө зүтгэнэ хэмээсэн дуучин Б.Мөнхбаяр хайртай хань, хөөрхөн охиндоо зориулсан дуунуудаа тун удахгүй дүрсжүүлэх юм гэсэн. “Хайртай хүнтэйгээ хамт амьдарч байгаа хүн юунаас нь айх билээ” гэж бардамхан хэлсэн дуучин залуу “Аргагүй чамдаа даслаа” цомгийнхоо нээлтэд ирсэн бүх хүнд талархаж байгаагаа дамжуулна лээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тэргэл(103.26.194.230) 2025 оны 03 сарын 13

амжилт

1  |  0
Top