Театрын уран бүтээлчид “Монгол эмэгтэйн хуримлах ёс”-ыг сонирхуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жуулчдад зориулан “Монгол эмэгтэйн хуримлах ёс” театрчилсан тоглолт зохион байгуулах гэнэ. Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулан тавьж байгаа уг тоглолт энэ сарын 27-30-нд болох ажээ.

Тэдний театрчилсан тоглолт Монголын өв уламжлал, ёс заншил, ахуй соёлоо жуулчдад танилцуулах, сурталчилах зорилготой аж. Мөн уг тоглолт жуулчдад англи хэлний орчуулгатай  гэдгээрээ онцлог ихтэй байгаа юм байна. Харийнханд сонирхуулах гэж буй “Монгол эмэгтэйн хуримлах ёс” театрчилсан тоглолтынхоо найруулгад өв соёлын онцлог, үндэсний хувцасны гайхамшиг, гар урлалын дээжээс багтаах санаатай яваагаа театрын уран бүтээлчид нуусангүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top