"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж, олон улсын тавцанд алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийн ээлжит уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо.
Төслийн зургаа дахь уран бүтээлээр Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа, “White art”-ын гитарчин Д.Мөнх-Оргил нарын хамтарсан УГЗ Б.Долгионы ая, Ш.Дулмаагийн үг “Учралын блюз” дуу байлаа.
Одоогоор реппер Rokit Bay DJ Заяатай, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүүтэй хамтарсан уран бүтээлүүд үлдээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )