Сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн “Татум” наадмын нээлт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Монгол-Францын төв, “Гёте” институт болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс хамтран “Street art 2” наадмыг “ТАТУМ” нэртэйгээр  зохион байгуулахаар болжээ. Тус  наадам өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийх юм байна. Наадамд амьд хөгжмийн тоглолт, beatbox, graffiti, break dance, нүүрэн дээр зурах үйлчилгээ, хөрөг зураг, уран Монгол бичгээр бичиж өгөх дурсгалын арга хэмжээ болон гар урлалын худалдаа мөн гэрэл зургийн сонирхолтой хөтөлбөрүүд багтсан байгаа аж.

Сонирхсон хэн бүхэн наадамд оролцох боломжтой бөгөөд өөрсдийн авьяас чадварыг дээрхи төрлүүдээр сорихыг зохион байгуулагчид нь зөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top