“Масктай Матар” цуврал: УИХ-ын гишүүн Д.Зоригтыг шалгаж дийлэх үү, АТГ-аа?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

 Хэрэг хуучирдаггүй гэж үг сүүлийн үед утгаараа хэрэгжиж байна. Төрийн албыг хувь эрх ашгийнхаа төлөө зайдагнаж, их хэмжээний хөрөнгө мөнгө шамшигдуулсан этгээдүүдэд холбогдох хэргүүдийг хууль хүчний байгууллагынхан ёстой нэг шалгах шиг л болж байна. Тэгвэл  шалгагдах ёстой эрхмүүдийн тоог нэмэгдүүлэх учиртай нөхдүүдийн нэг бол УИХ-ын гишүүний суудалд хэл ам дагуулан залраад байгаа Д.Зоригт юм.  “Масктай матар” цуврал түүнтэй холбоотой асуудлыг хөндөж байна. Ард түмний саналыг шүүхээр засварлуулж дийлсэн гэгдэж буй түүнийг “Монгол Шуудан”-гийн Д.Зоригт гэдгээр нь олон нийт сайн мэдэх биз. Харин бизнес, улстөрийг хослуулан төдийгөөс өдийг хүрэхдээ хууль, журам зөрчсөн олон үйлдэл гаргасныг нь тэр бүр мэдэхгүй л болов уу. Тэгвэл  баримт бүхий мэдээллийг хүргэе.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Гермес компанид Д.Зоригт их хэмжээний хувь эзэмшдэг. Гэтэл Гермес ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож шинээр IPO гаргахад Санхүүгийн Зохицуулах Хороо хэд хэдэн алдаа гаргасан байдаг нь Д.Зоригт болоод Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга  Дашдондовын Баярсайхан нарын хооронд тохиролцоо байсан байж болзошгүй гэж  харахад хүргэдэг. СЗХ  “Гермес” компанийн хувьцааг гаргахдаа “Нийтэд санал болгон худалдах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах тухай журмын 2.2.4, 2.2.4.1, 2.2.4.2, 2.2.4.6, 2.2.4.7, 2.2.10.3, 2.5 болон 2.5.3, 2.5.4, 2.11.2, 2.11.7,2.15-р заалт, ялангуяа 2.2.11-р заалтуудыг илт зөрчсөн байдаг. 

Тухайлбал, “Гермес” хувийн компани нь олон нийтэд хувыдаа гаргахын тулд энэхүү журмын 2.2.10.1,  2.2.10.3-р заалтыг ялангуяа ягштал биелүүлэх ёстой. Тэгвэл 2005 онд “Гермес” хувийн компани нь 2 баланс гаргаж байсан бөгөөд аудитын шалгалтаар оруулсан балансдаа 2005 онд 325,0 сая төгрөгийн алдагдалтай, нийт 513,4 сая төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай баланс өгсөн байна. Гэтэл тухайн балансыг засварлан “СЗХ”-нд 2005 онд 61,4 сая төгрөгийн алдагдалтай 137,8 сая төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай баланс өгсөн байна.Мөн 2006 онд 13,5 сая төгрөгийн алдагдалтай, 151,4 сая төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж иржээ. 2007 ондоо олон нийтэд хувьцаа гаргаж, худалдах нь илүү ашигтайг ойлгосон уу гэмээр үйл явдал болсон нь  гэнэт дээрхи 151.4 сая төгрөгийн алдагдалтай ажилласнаа нөхөж 46.8 сая төгрөгийн ашигтай ажиллуулсан байдаг. Энэ нь санхүүгийн механизм зохиосон буюу эсвэл өмнөх жилүүдэд татвараас түрээсийн орлогоо нууж байсан хэрэг үү гэдэг асуултыг тавихад хүргэдэг.

 2007 оны 9-р сард нэмэлт 1.200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, алдагдалтай ажиллаж байсан компани нь тухайн жилийн хувыдаанд ноогдуулсан ашгийн  185,0сая төгрөгийг, хувь нийлүүлэгч гэгдэх 3 хүнээс шилжиж орсон орлого болох 360,8 сая төгрөгөөр дүрмийн сангаа бүрдүүлжээ. Энэ үеэс ХК болох, мөнгө угаах бэлтгэл ажлаа хийж эхэлсэн гэж эх сурвалжууд үзэж байгаа юм. Ялангуяа 2.2.10.3 дугаар заалтаар ” Хувьцааны борлуултаас орох орлого нь тэрбум төгрөгөөс дээш бол тухайн Компанийн 5 жилийн дундаж цэвэр ашгийг өөрийн хөрөнгөнд харьцуулсан харьцааны өгөөж нь 5 хувиас дээш байх гэсэн энэхүү заалтыг зөрчжээ. Тухайлбал өмнөх 2004, 2003 онд алдагдалтай аудитын хийсэн шалгалтын балансаар 513,4 сая, 2 дахь балансаар 137,8 сая төгрөгийн алдагдалтайг бүр эс тооцож үзсэн ч 2005, 2006, 2007 оны дундаж цэвэр ашиг нь: 41,1 сая төгрөг болж байна.

/ [(-61.4 с/т)+(-13.5 с/т)+(198.3 сая төгрөг)] /:3=41.1 сая төгрөг. /

Зах зээлийн дундаж ашиг 41.1 сая төгрөг тул өөрийн хөрөнгийн дундаж өгөөж нь: 0.7% байна.

/ 41.1 с/т : 5,498.0 с/т=0.7 % /

Тиймээс “Гермес” хувийн компани нь нээлттэй ХК болох үндэслэлгүй гэдэг дүгнэлтэд мэргэжилтнүүд хүрсэн байгаа юм. Мөн “Гермес” хувийн компани нь 2008.01.22-нд “СЗХ”-нд нээлттэй ХК болохоор материалыг нь үзэхэд тухайн үед нь “Үнэт цаас бүртгэх журмын” 2.11.2-р заалтыг зөрчиж, хавсаргасан хуудас бүрийг дугаарлаагүй, Андеррайтерын Компани нь тамга тэмдэг дараагүй нь тухайн эх хувиудыг солих магадлал их байжээ. Иймээс ч 2008.01.22-нд “Гермес” хувийн компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 1,375 тэрбум төгрөгийн хувьцаа гаргах төсөл ирүүлсэн нь чухам ямар шалтгаанаар 2,356.9 тэрбум төгрөг болж өөрчлөгдсөн нь тодорхойгүй байдаг юм байна. Мөн энэхүү журмын 2.11.7-р заалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо ноцтой зөрчжээ. Мөн “Гермес”ХК-ийн Д.Зоригт нарын удирдлагууд нь олон нийтээс татан төвлөрүүлсэн 2,4 тэрбум орчим төгрөгийг чухам юунд зарцуулав гэдэг асуудал ч одоог хүртэл анхаарал татдаг. Тэгвэл энэ асуултад дараах байдлаар хариулж болох юм.

                                              Д.Зоригтын зоригтой үйлдэл үү?

Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулийн 9.5 дугаар заалтаар олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зөвхөн Андеррайтераар ажилласан Компанитай тохиролцон боловсруулсан төслийн хүрээнд ашиглах ёстой. “Гермес” ХХК-ийн ТУЗ ч анх 1,374 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13.745.025 ширхэг хувьцаа гаргахаар шийдвэр гаргасныхаа дагуу Санхүүгийн Зохицуулах Хороонд төслөө ирүүлэхдээ орон нутагт 1,374 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,  үйлчилгээний байр босгож, уг төслийг 10 сарын хугацаанд багтаан гүйцэтгэнэ гэсэн байдаг аж. Түүнчлэн “Гермес” компанийн удирдлагууд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос шалгасан шалгалтанд тухайн обьектын барилга барьж байгаа зургийг үзуүлж, түүндээ ‘Гермес”ХК- ийн 2008 оны ээлжит бус хурлаар 599,0 сая төгрөгийг зарцуулсан гэж тайлагнасан байдаг.

Тэгтэл хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулсан 2,4 тэрбум төгрөгөөр өөр хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Гермес Центр Xувьцаат Компани нь 1 тэрбум 124,6 сая төгрөгөөр тухайн үеийн  Монгол Шуудан Банкныхаа урт болон богино хугацааны зээлээ төлж, Гүйцэтгэх Захирал нь 725,8 сая төгрөгийг хувьдаа ашиглан 149,7 сая төгрөгөөр Тоёота Ланд Крузер машин 2-ыг авч нийт 2 тэрбум 59,6 төгрөгийг зориулалтын бусаар Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулийн 9,5 дугаар заалтыг зөрчих бололцоог Санхүүгийн Зохицуулах Хороо олгожээ. Мөн “Гермес” хувийн компанийн 2005 оны балансыг харахад өөрийн газар дээр тухайн үеийн  “Монгол Шуудан” банкнаас 2,1 тэрбум орчим төгрөгийг урт хугацааны зээл авч “Гермес – Центр” одоогийн төвийг барьсан байдаг.

 “ЛЭНДС” гэх үнэлгээний компани “Гермес Центр” төвийн үнэлгээг бизнесийн зах зээлийн орлогын аргачлалаар тэрбум төгрөг гэж тооцоолсон байх бөгөөд энэхүү тохиолдолд орлогын дээд зэрэглэлийн аргачлалаар тооцсон тул тухайн газрын үнэлгээ нь хамт тооцогдсон байдаг аж.

Үүнийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2008.04.09-ны өдрийн хурлын протоколд “СЗХ”-ны зарим гишүүн нь “Газрыг тодорхой хэсэг этгээд эзэмшээд тэрхүү эзэмших эрхийн үнэ цэнийг хувьцаанд хөрвүүлж анхны үүсгэн байгуулагчид нь хувь нийлүүлэгчдэд хувааж эзэмшүүлэх нь шударга бус гэж” зөв үнэлсэн байдаг аж. Гэсэн ч Санхүүгийн Зохицуулах Хороо нь дээрхи “ЛЭНДС” төвийн үнэлгээн  дээр дахин газрыг үнэлж, нэмж актив талыг хүчээр 5,4 тэрбум болгож анхны санаачилсан 1,3 тэрбум төгрөгнөөс нэмж 2,356.3 мянган төгрөгийн хувьцааг гаргахад хяналт тавиагүй зөвшөөрөл олгосон байгаа юм.

Эдгээр баримтуудаас үзэхэд төрийн түшээ Д.Зоригт хувийн бизнесээ улам бүр цэцэглүүлэхийн тулд ямарч байсан  Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх мэдэлтнүүдтэй үгсэн нийлсэн байх магадлал өндөр байгаа юм. Тэгэхээр хуулийг гишгэсэн болгоныг шалгана барина гээд байгаа Авлигатай Тэмцэх Газар УИХ-ын гишүүн Д.Зоригтын хуудуутай үйл ажиллагаануудын талаар ухаж төнхөж гаргаж ирвэл яасан юм бэ? гэдэг асуултыг тавихад хүргэж байна.

“Масктай Матар” үргэлжилнэ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Agi(120.21.195.38) 2025 оны 03 сарын 13

Ene chini harin ovoi*****tsaraitai huu yu dee

1  |  0
pkxny(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

Яаж ийм их баяжсан юм бол....

1  |  0
сандаг(49.0.200.198) 2025 оны 03 сарын 13

түүнийг одоогоор монголд хэн ч дийлэх Элбэгдөржийн гарт шүүх прокурор эрх мэдэл байна хууль байна Алтанхуягийн мэдэлд цагдаа байна Эрдэнэбатын гар доор монголын гэмт хэрэгтэний ертөнц рецидив гэмт хэрэгтэнүүд байна тийм болохоор хэнч дийлэхгүй битгий мөрөөдцгөө

1  |  0
erka(103.10.23.143) 2025 оны 03 сарын 13

ard tumen mini ta nar tur hulee haani alba halaatai bathuu ene 2 udahgui ylaa edelnee huuli busaar gishuun bolson ed nar ih udahgui shar mahtaigaa hatna bank yaj dampuuruulaa ene nohor jinhene yl gedgiig chi udahgui bieree medernee

1  |  0
Зөрүүд өвгөн(203.194.114.205) 2025 оны 03 сарын 13

Хөрөнгийн зах зээл ёстой мэдэхгүй амьтан энд шаасан байна. Монголд ногдол ашигтөлдөг компани хэд байна. Гарын таван хуруунд багтам тоо гарна. Тэрний дотор Гермес орно. Ногдол ашгаа өгч байвал чамд тэр тусмаа хувь эзэмшдэггүй чамд ямар хамаа байна. Ингэж байхын оронд НИК ХК-г мэргэжлийн үнэлгээний байгууллагууд 18 тэрбумаар үнэлсэн байхад яагаад 6 тэрбумаар зарсан бэ ?? гээд асуугаач. Дэндүү тэнэг юмаа.

1  |  0
YAVUUL(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

HEL AM DAGUULSAAR SHIREN NYYRLEED ORJ IRSEN HEREG HIISEN BOLOOD L UILAIRAAD DAIRSAN BNA DAA SHO....ND YAVUUL ARDIIN HYYHDIIG ALAG YZEHGYI BIZDEE ERUNHIILUGCHUU

1  |  0
Top