Авлигатай тэмцэх газраас Дундговь аймгийн засаг дарга С.Сүхбаатарыг шалгаж эхэллээ. С.Сүхбаатар өмнө нь аймгийнхаа засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хандиваар өгсөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж ашигласан байж болзошгүй тухай хэвлэл мэдээллээр цацагдсан. Тэгвэл уг асуудлаар АТГ-аас мэдээлэл хийсэн юм. С.Сүхбаатар хандивт өгсөн 25 сая төгрөгийн асуудлыг хэрхэн зарцуулсан байдлыг мөрдөн байцаалтаар шалгах шаардлагатай гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 3 )
damidanbal ah chadsan bain bal ahaa sain bain shuu
khunii oyuny potentsial tsaraigaar ni ilerdeg geji unen shuu ene nukhriig khar daa
Arai l itgehgu bn.. Mungu tugrug ideh hun bish l baimaar ..