Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад зарим нэг үйлдлүүдийг шалгаж тогтоосон байна. Ингээд Ч.Гансүх нарт холбогдох хэргийн зарим хууль бус үйлдлийг илрүүлжээ. Тухайлбал, Хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан зэрэг үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр уг хэргийг өчигдөр Нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ.
Энэ хэрэгт холбоотой шалгагдаж байгаа Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын хэргийг тусгаарлаж шалгаж эхэлсэн байна. Хүү Г.Ганзулын дансаар 16 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн асуудлыг тусгаарлаж мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )
Хэнч яаж ч чадахгуй байхдаа
iim muusain khachig klhuwalznuudiig byats gishgegtun