“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Дизайнеруудын хайртай сахиусан тэнгэр гэгддэг түүний хоёр хөл олон удаагийн хагалгааны улмаас урт богино болсон гэдэг. ГССҮТ-д хүргэж өгсөн хүмүүс өвчний түүхийг нь “Амиа хорлох гэж үсэрсэн” хэмээн нээлгэсэн байдаг бөгөөд өдгөө тэргэнцэр дээр суусан модель бүсгүй мөнгө төгрөгнөөс илүүтэй олонд муугаар хүрсэн нэрээ цэвэрлэхийг хүсдэг гэсэн.
“Хөл дээрээ босох найдваргүй” гэсэн эмч нарын үгэнд гутарч хэвтэхийн оронд тэр хүсэл мөрөөдлөөрөө дахин жигүүрлэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан болсон нэгэн. Түүгээр ч зогсохгүй, загварын тайзан дээрээ дахин гарах мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилготой тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын “Wheelchair fashion show” энэ сарын 17-нд болох юм байна. Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхмийн зааланд болох энэхүү загварын шоуг “Хүслийн Орон Зай” ТББ, “Урлах Эрдэм” дээд сургуулиас хамтран зохион байгуулж байгуулах бөгөөд загвар өмсөгч тэргэнцэртэй залуус маань гоёлын, үндэсний загвартай гоёлын хувцас, мөн энгийн гэсэн 2-3 ээлжийн хувцаснаас сонирхуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 11 )
vnheer mundag yumaa amjilt
setgeliin tenheetei b.gaarai amjilt
Humuus bas tegj bgaad muuhai yumaa ZAAVAL ZOCHID BUUDLAAS .... gej bicheh shaardglag bgaa yumuu
termuu shidsen novshin yasiin zugeerl yavj bgaa bh da IImerhuu novshnuudiig alhiimsan yahlaaraa buhel buten huniig ter undruus shidej bdgiin Uuriiin shidhiimsan muu aalziig
Yostoi l sahiusan tenger shig l setgel saitai chadaltai busdad Luger duurailaltai ohin bna. Amjilt amjilt amjilt
мөрөөдлөө биелүүлж дахин амжилтанд хүрэх болов уу?
Minii duugiin khusel muruudul bielene gedegt bat itgeltei baina. Amjilt khusie. Sanaa sain bol zaya sain gedeg.
amjilt husie
chamd amjilt husiy bitii shantraarai chi bol oh saihan ohin setgel zurheeree chamaig demjij bh bolno
NZAA CHAMAIG DEMJIJ BGA SHUU AMJILT HUSIE
amjilt husie. ulam erch huchtei bgaarai