МУГЖ Д.Жаргалсайхан БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтран томоохон хэмжээний гурван түүхэн киноны төсөл дээр ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Эдгээр кинонууд нь бүгд Чингис хааны сэдэвтэй бөгөөд Хятадын зах зээлээр дамжуулан Монголын түүхийг дэлхийд сурталчилна хэмээн уран бүтээлчид нь ярьж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр “Хасар" Жагаа саяхан “Глобал номадик арт” нэртэй кино компанийг байгуулсан байгаа бөгөөд өөрөө захирлаар нь ажиллаж, жүжигчин Г.Золбоот гүйцэтгэх захирлаар нь сонгогджээ. Урлагийн мэргэжилтнүүд “Хасар” Жагаад “Өвөг дээдсээс уламжилж ирсэн түүх соёл, ёс заншлаа алдагдуулж хэрхэвч болохгүй шүү. Хятадууд яаж ч мэднэ” хэмээн сануулж байгаа аж. Монголын томоохон найруулагч, жүжигчид Өвөрмонгол, Хятадын уран бүтээлчидтэй хамтарч түүхэн кино хийх нь түгээмэл байдаг ч дийлэнх хувь нь үзэгчдийн сэтгэлд хүрдэггүй. Хамгийн сүүлд л гэхэд, багагүй сенсааци тарьсан “Аравт” түүхэн уран сайхны киног Өвөрмонголын уран бүтээлчидтэй цуг хийж, гол дүрд нь Чингисийн дүрээр монголчуудад танигдсан Г.Баасанг тоглуулсан боловч төдийлөн амжилт олоогүй юм. Тиймээс өдгөө хийх гэж гурван киног хэрхэн боловсруулах тал дээр урлагийн мэргэжилтнүүд “Хасар” Жагаад ил далд байдлаар зөвлөх нь аргагүй гэдэг.

Сэтгэгдэл ( 6 )
chamd heden haltar tsaas ogoe. nutsgel nutsgel.
Mongol chini hyatad yum bna gesen message-iig l delhiid taraah geed bnaa daa?
hytdiin zah zeeleer damjuulan mongoloo hytdad hudaldah gej bgn bndaa
ene******bolson yum bna l daa. sayhan kazakstantai niilj tvvh guivuulsan. odoo nutsegleh l dutaj bna.