Эдийн засаг, уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам  энэ сарын 11-нд Бүгд Найрамдах Чех Улсын ерөнхийлөгч М.Земанд итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч М.Земанд уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, албан ёсны айлчлалын үр дүнд Монголын тал сэтгэл хангалуун байгааг нотолж цаашид Монгол-Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр анхааран ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын хамтын ажиллагааг ялангуяа Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орчиныг нь сайжруулах болон уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч М.Земан илэрхийлэхийн сацуу Монгол Улсын сүүлийн жилүүдэд хийсэн нийгэм эдийн засгийн өөрчлөлт амжилтыг өндрөөр үнэлэв.
БНЧУ-ын ерөнхийлөгч М.Земан 3 дугаар сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш итгэмжлэх жуух бичгээ барьсан анхны элчин сайд болж байгаад талархаад Элчин сайд Д.Зүмбэрэллхамд ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top