Хүндэт доноруудад шагнал гардуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14
Сүхбаатарын талбай дээр 11:00 цагаас хүндэт донор шалгаруулж шагнал гардуулах ёслол эхэллээ. Учир нь Дэлхийн цусны донорын өдөр өнөөдөр тохиож байна.  Энэ өдөр нь  1930 онд хүний цусны бүлэг тогтоосноор Нобелийн физиологи, анагаах ухааны шагнал хүртсэн Австрийн эмч, дархлаа судлаач Карл Ландштейнерийн /1968-1943/ төрсөн өдөр  аж.

Энэхүү тэмдэглэлт өдрийг 2004 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд дэлхий даяар аюулгүй цус, цусны бүтээгдэхүүнээр хангах шаардлагыг хүн амд ойлгуулах болон сайн дурын авлагагүй донорууд үндэсний эрүүл мэндийн тогтолцоонд гүйцэтгэж байгаа чухал хувь нэмрийг зохих ёсоор үнэлэхэд орших аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top