Хөлөг баатрууд гудамжинд “амилж”, хүүхэд залууст соёлыг гайхуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

“Хотод зориулсан урлаг, бүгдэд зориулсан соёл” аяны хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй энэхүү ажил олны сэтгэлд ихэд нийцэж байгаа аж. Хамтран зохион байгуулагчаар “Монгол Францын төв”, ҮСАХ, “Гёте” институт ажиллаж байгаа бөгөөд өдгөө Сансарын тунелийн ханыг өнгө өнгөөр будахын сацуу түүхэн баатар, хөлөг морьтнуудын дүр төрхийг урлаж эхэллээ.

Дэггүй залуусын билэг тэмдэг болсон элдэв төрлийн дүрс, хип хопчдын этгээд үгсийг хаа дуртай газрынхаа хананд шүршдэг будгаар өнгө алаглуулан “сийлдэг” байсан цаг ард хоцорч. Харин ч бүр тусгайлан аян зохион байгуулж, энэ хүрээнд “гудамжны урлаг”-ийг жинхэнэ утгаар нь хүүхэд залууст мэдрүүлэх гэж буй нь үнэхээр хотын соёл гэлтэй. Юутай ч, Сансарын тунелиэс эхэлсэн хотын соёл аль хүртэл үргэлжлэхийг харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sain(85.12.8.64) 2025 оны 03 сарын 13

Ug ne saihan l yum. gehdee hun yavdag zamiig ne daanch muuhai bolgoj.Zeverleh bailgui dee

1  |  0
Top