Төрийн ордны хаалгыг машинаар мөргөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Өнөөдөр өглөөний 06:15 цагт Төрийн ордны зүүн хойд уулзвар дээр аймшигт осол гарлаа.

Өглөө эрт замын хөдөлгөөн сийрэг байх үед дугаар нь үл мэдэгдэх шар өнгөтэй Аксент маркийн автомашин маш хурдтай явж байсан бөгөөд 19-33 улсын дугаартай мөнгөлөг саарал Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж улмаар тэр хурдаараа явсаар Төрийн ордны зүүн хойд хаалганы баганыг цууртал нь мөргөж зогсжээ.

Осол гарах үед шар өнгийн Аксент маркийн машинд жолоочоос гадна такси барьсан 2 зорчигч сууж явсан байна. Харин мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн автомашины жолооч ганцаараа явж байжээ.

Улмаар  хоёр зорчигч, хоёр жолооч ноцтой гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдлээ. Шар өнгийн Аксент  базагдсан лааз шиг болсон бол замын голд үлдсэн Приус мөн л урд хэсгээрээ ноцтой эвдэрчээ.

Ослын газар дээр шуурхай ажилласан замын цагдаа нар хоёр жолоочийн согтолтын хэмжээг шалгахаар төхөөрөмж үлээлгэхэд аль алинаас нь согтолтын зэрэг илрээгүй юм. Одоогоор ослын шалтгаан тогтоогдоогүй байна.



Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(122.201.18.29) 2025 оны 03 сарын 13

Ene solongos mashin unasan lalruud uheh gej baigaam shig davhina shuu accent mikro geed ted l dan osol avaar gargadag shd. Ad uzeed baigaa buruu taldaa jolootoi japan terguud unaj baigaa humuusiin uhamsarch solongos hopg unaj baigaa lalruudaas deer

1  |  0
hun(122.201.18.185) 2025 оны 03 сарын 13

turiin ordon yamar hamaatain hunii ami uregdeegui l boloo shd t1 garchigtai yumaa

1  |  0
hun (182.160.7.105) 2025 оны 03 сарын 13

hun uheeguin l yamai daa

1  |  0
Анхны эх сурвалж (202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

Эрхэм сэтгүүлчээ эх сурвалжаа тавьж байгаач ээ шударга шүү дээ

1  |  0
bi(202.72.246.106) 2025 оны 03 сарын 13

accent l.a.l.riin buruu. dandaa shahna dairna huduunuus malaa baraad hotod orj ireed say tugruguur seg avaad uhehee medehgui davhina. Kabind orood suuhad tamhi shiver*****arhi bugdiig ni juramlaval taarna ene accentuudiig

1  |  0
Top