Рок поп, хошин урлагийн авьяаслаг залуус хамтран Эх нялхасын төвийн дэргэдэх цусны хавдартай хүүхдүүдийн эмчилгээний төвд хандив оруулахаар болжээ. Тиймээс тус хоёр хамтлагийнхан Америкийн дөрвөн хотод хандивын тоглолт хийх бөгөөд тэнд ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүдээсээ тусламж гуйж байгаа юм байна. “Motive”, “TV Coctail” хамтлагийн хамтарсан тоглолт энэ сарын 22-нд Чикаго, 23-нд Вашингтон, 27-нд Сиэтл, 29-нд Сан-Франциско хотод болох бөгөөд монголчуудтайгаа нэгэн үдшийг дуулж бүжиглэн өнгөрүүлэхийн сацуу өвчтэй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгахыг уриалжээ.
Ажиа гэгээн энэхүү төвийн ирэх есдүгээр сарын сүүлээр ашиглалтанд оруулж Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байгаа тул энэхүү буяны ажилд боломжийнхоо хэрээр оролцохыг хүсч байгаагаа тэд дуулгасан юм. Амьдралынхаа агшин хором бүрийг өвчин шаналалтай тэмцэн өнгөрүүлж буй хөөрхий хүүхдүүдэд орчин үеийн тоног төхөөрөмжтэй, хэвтэж эмчлүүлэх тохилог эмнэлгийг барьж өгөх гэж буй эрхэм гэгээнтний хүслийг “Motive”, “TV Coctail” хамтлагийнхан ийнхүү дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )