Авто тээврийн татвар төлөх хугацааг дахин сунгалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж авах хугацааг дахин сунгажээ. Татварыг энэ сарын 24-нийг хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Дүнжингарав" компанийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээн хурааж байна. НИТХ-аар батлагдсан нийслэлийн 2013 оны төсвийг ханган биелүүлэх, орлогын тогтвортой бааз суурийг өргөтгөн бэхжүүлэх, Автотээврийн болон өөрөө явагч хэрэглсийн албан татварын хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар Нийслэлийн татварын газар, Нийслэлийн замын цагдаагийн газрынхантай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top