Шинээр барьж буй байранд гагнуурын оч үсэрч гал гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Өчигдөр орой 18цаг 15 миниутанд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт орших "Дөлгөөн нуур" төвийн хажуугийн шинээр баригдаж байсан хувийн эзэмшлийн орон сууцанд гал гарлаа. Уг байр нь "Монтед" констракшны эзэмшил бөгөөд шинээр баригдаж буй барилга нь 12 давхар аж. Тус барилгын нэг давхарт нь гал гарсан бөгөөд нэг давхартаа барилгад ашиглах хөөсөнцөр хураасан байжээ. Барилгын ажилчдыг гагнуур хийж байх явцад гагнуурын оч хөөсөнцөр рүү үсрэн улмаар гал гарсан хэмээн барилгын ажилчид хэлж байлаа.

Галыг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид таван миниутын дотор ирж,  шуурхай ажиллаж галыг аюулгүй болгосон юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
e(202.21.105.5) 2025 оны 03 сарын 13

shatdaggui huus hereglehed yadiin be.

1  |  0
Top