Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2013 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг баталсан дагуу өнөөдөр их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалт эхэлж байна. Бүртгүүлэгчид шалгалтад орохдоо бүртгэлийн хуудсаа баталгаажуулсан байх, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэхээ авч ирнэ. Харин насанд хүрээгүй хүүхдүүд өөрсдийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга, эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сард авахуулсан өнгөт цээж зурагтай төрсний гэрчилгээний хамтаар авч ирнэ.

Шалгалтад орохдоо хариултын хуудсыг хар, хөх өнгийн үзгэн балаар бөглөнө. Хэрэв хуудсан дээр өөр тэмдэглэгээ хийсэн бол тухайн даалгаврын хариу хүчингүй болно. Шалгалтын заал, танхимд цүнх, гар утас, тооны машин, томъёоны таблиц, ноорог цаас зэрэг зүйлс авч орохыг хоригложээ.

Сар, өдөр

Цаг минут

Шалгалт

 
06 сарын 14

1000-1120

Орос хэл

1300-1440

Хими

1600-1720

Англи хэл

 
 
06 сарын 15

0830-0950

Монгол Улсын түүх

1130-1310

Математик

1430-1550

Биологи

1700-1820

Монгол хэл

 
06 сарын 16

0830-0950

Газар зүй

1130-1250

Нийгмийн тухай мэдлэг

1420-1600

Физик

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top