“МИ-8”-ийн ослоор амь үрэгдсэн албан хаагчдад хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Маргааш Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Орбит дахь Аврах тусгай анги дээр “МИ-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн 15 албан хаагчийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Тус арга хэмжээ 11:00 цагаас эхлэх юм. Мөн ОБЕГ-ын удирдлагууд талийгаачдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзах юм байна. Мөн Онцгой байдлын албанд шинээр орж буй албан хаагчид тангараг өргөх ажиллагаа болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top