Б.Навчаад гомдсон “Өргөө”-гийн удирдлагууд “Лардьма”-г театраасаа “хөөжээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

“Үзэгч ихтэй, тасалбар нь хоёр гурван хоногийн өмнөөс л дуусчихаж байгаа “Лардьма” киног минь өдөрт ердөө хэдхэн удаа гаргадаг “Өргөө” кинотеатрынхан үнэхээр биднийг боож байна. Гадаад киногоо дээш нь татаад, Монгол киногоо доош нь чихдэг сонин газар” хэмээн хэлснийхээ төлөө найруулагч, жүжигчин Б.Навчаа буруутсан бололтой. “Өргөө” кинотеатрын удирдлагууд үг хэл нь хурц, ааштай эмэгтэйн дүрээр олонд танигдсан Б.Навчаагаас айсан уу. Аль эсвэл киног нь гаргах албатай биш гээд адайр зан нь хөдөлсөн үү, бүү мэд.

Багагүй хөрөнгө мөнгө, цаг зав, хөдөлмөр зүтгэлээ зарцуулан байж бүтээсэн “Лардьма”-г нь театраасаа “хөөжээ”. Уг нь ашиг орлогоороо тэргүүлэн, үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа энэхүү кино “Өргөө”-гийнхөнд төвөг удаагүй л байлтай. Ямартаа ч тэд уг киноны продюссер, найруулагч, жүжигчнээр ажилласан Б.Навчаад гомдсон нь илэрхий харагдаж байна. Хамгийн гол нь, үзэл бодлын зөрчилдөөнөөс үүссэн хэрүүл маргаанаа дээгүүрт тавьж, үзэгчдээ үл тоосон өмчирхүү зантай театрын удирдлагуудад хатуу боловч үнэн үгээ хүргэж чадсандаа Б.Навчаа ч сэтгэл нь гонсойхгүй байгаа гэсэн шүү. Тэрбээр энэ маягаар байдал удаан үргэлжилсэн бол “сэтгэл гутрал”-д ороод дахин кино хийх хүсэлгүй болчих ч байсан юм билүү, хэн мэдлээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан бухимдаж буйгаа дуулгасан бөгөөд “Өргөө” кинотеатр “Лардьма” киног дүүрэн үзэгчидтэй байхад нь албаар буулгалаа. Хувийн байгууллага учраас ямар киног яаж гаргахаа тэд дангаараа мэддэг гэнэ. Монгол хүн кино хийж болохгүй гэсэн үг. Ийм байхад хэнд сайхан бүтээл хийе гэсэн эрмэлзэл төрөх юм бэ. Миний хувьд дахин кино хийх бодол минь ор мөргүй алга боллоо. Гадны киног дэлхий дэмжинэ. Монгол киног зөвхөн монголчууд минь дэмжиж үздэг шүү дээ. Тэгэхээр би киног минь буулгасанд гомдолгүй яахав. Яг өрөө дарж дуусах гэж байлаа. Кино их зардлаар бүтдэг юм. Зүгээр сууж байгаад хийдэг зүйл даанч биш юм даа” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaviin unen ug (112.72.15.63) 2025 оны 03 сарын 13

zass orgoo odoo bolimoor iin uhsend ni gomddiin aldaa ni deer ni doroolj bgaa bish dee ugaasaa lardima kinog gargah durgui bsiin bishuu orgoogiinhon durgui bqailaach uzegchdee hundleh heregtei

1  |  0
zochin(24.6.136.213) 2025 оны 03 сарын 13

uuruu olon doloon yum hutsaj bj hohino.ter saihan ner turuu tsever avaad yavah ni huvi hynees l shaltgaalna shyy dee.jaahan magtaald sagaj bgaan ni ter Urund orson ni henii buruu yum be?Ih orlogo olii gevel naad darvagaraa tat .Tegeed daruuhan bai.Chi muu yamar hollywood-iin od yum uu?

1  |  0
zasss(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

neg ih goy kino bish l baina lee shde....nadad bas naizuudad maani ch er taalagdaagui..harin ter SHARTALT bol neg uzehed huurhun kino bna lee

1  |  0
зочин(124.158.77.28) 2025 оны 03 сарын 13

Өргөө ямар тэнэг юм бэ Үзэгчидээ хүндэлдэггүй юм байна

1  |  0
Ard(103.11.194.150) 2025 оны 03 сарын 13

Ortei bsiim bol******l bna biz dee!!! Urt hel huzuu oroonoo gj

1  |  0
hvn (122.201.18.225) 2025 оны 03 сарын 13

t1 vrgvv yu be ugaasaa hogiin gazarshdee ezen gadaad ge biz dee svnvvsvv

1  |  0
Top