Өөрийн болон явган зорчигчийн амь насыг хохироосон хэрэг гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Өчигдөр орой 22.00 цагт Баянгол дүүргийн “Барс” захын арын замд мотоциклийн жолооч зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж онхолдсоны улмаас өөрийн болон явган зорчигчийн амь насыг хохироосон хэрэг гарчээ. Сүүлийн үед мотоциклийн жолооч нар орон сууц хороолол, хотын дотор, харанхуй үед , хөдөлгөөний нягтрал ихтэй орчинд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргах нь их байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top