Эцэг эхийн хараа хяналтгүйгээс бага насны хүүхэд эндэх асуудал газар авсаар байна. Тухайлбал өчигдөр гэхэд золгүй байдлаар 4 хүн нас баржээ. Баянгол дүүргийн 17 хороо 44 дүгээр байрны долоон давхраас хүүхэд унаж гэмтсэн хэрэг гарсан байна. Улмаар цагдаагийнхан очиж шалгахад тус дүүрэгт оршин суудаг 6 настай С гэгч нь долоон давхрын тагтнаас унаж гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ. Одоогоор хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )