Согтуу байхдаа хүргэнээ хутгалжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Архи уусан үедээ хэрэг үйлдэх явдал багасахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Сүүлийн хэд хоногт л гэхэд  хадам аав нь согтуурсан үедээ хүргэнээ хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн Б өчигдөр хүргэнээ хутгалж танхайрчээ. Тэрээр архи уусан үедээ гэрийнхэндээ агсам тавьж, хүргэн Э-гийнхээ хүзүүнд хүйтэн мэсээр хутгалж гэмтээсэн байна. Улмаар хохирогч Э Цэргийн госпитальд хүргэгджээ. Ямартаа ч  ар гэрийнхэн нь яаралтай дуудлага өгснөөр цагдаагийнхан шуурхай очиж танхайн эл үйлдлийг газар дээр зогсоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top