Улаанбаатар хотод нийтдээ 138 километр дулааны шугам байдаг бөгөөд дулааны шугамыг 2009 оноос эхлэн хэсэгчлэн сольж эхэлжээ. Харин энэ оны засварын ажил нь сансрын тунелээс 11-р хороолол хүртэлх 1.5 км зайд үргэлжилж байгаа бөгөөд хуучин шугамын хоолой нь 400-гийн диаметртэй байсныг 500-гийн хоолойгоор сольж томсгож байгаа юм байна. Уг ажил нь Улаанбаатар хотын дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Энэхүү хуучин шугамын хоолойг анх 1963 онд оросууд тавьж байжээ. Түүнээс хойш өдгөө 50 жилийн нүүрийг үзэж, элэгдэж муудсныг ийнхүү сольж байгаа юм. Энэ удаа сансарын гатахуун түгээх станцаас 100 айлын хүртэлх дулааны шугамыг сольж байгаа юм. Засварын ажил ирэх найман сарын 25 гэхэд дуусна хэмээн албаныхан хэлж байгаа. Уг нь дулааны шугамыг сольж шинэчлэх нь зөв ч эл ажил нь ногоон байгууламжны дайсан болдог гэхэд хилсдэхгүй. Өмнөх жил нь бор шороо асгаж зүлэгжүүлсэн талбайгаа үр ч үгүй, үртэс ч үгүй болгон сүйтгэж тэр байтугай орос ах нарынхаа тавьж өгсөн цөөхөн хэдэн модныхоо үндэсийг нь гэмтээж үхүүлдэг гэм бий.

Сэтгэгдэл ( 0 )