“ АРДЫН ХАТАНБААТАР МАГСАРЖАВ-135” онол практикийн бага хурал боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Ардын Хатанбаатар Магсаржавын 135 жилийн ойн хүрээнд  түүний төрсөн нутаг Булган аймгийн  Хутаг-Өндөр суманд  “ АРДЫН ХАТАНБААТАР МАГСАРЖАВ-135”  онол практикийн бага хурал боллоо. Хутаг-Өндөр сумын  засаг даргын тамгын газар, дунд сургуулийн сургалтын менежер магистр Ж. Амарсанаагийн санаачилгаар энэхүү  онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Бага хуралд  Хатанбаатар Магсаржав судлаач доктор  Г. Мягмарсамбуу,  Хутаг-Өндөр сумын уугуул ахмад судлаач Л.Хайдав, Булган аймгийн музейн боловсролын ажилтан Ж.Ганбат,  Хутаг-Өндөр сумын дунд сургуулийн сургалтын менежер магистр Ж.Амарсанаа,  “Намнан-Бийбулаг хийдийн хамба лам З.Олшрох,  Батлан хамгаалахын их сургуулийн оюутан Э.Ариунтуяа нар  илтгэл тавьж хэлэлцүүллээ. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  дэд захирал-эрдэмтэн нарийн бичгийн дарга хурандаа  Г. Мягмарсамбуу   “Хатанбаатар Магсаржав” судлалаар хорь гаруй жил ажиллаж хоёр томоохон бүтээл гаргажээ. Мөн онол практикийн бага хуралд  Хатанбаатар Магсаржавын  дүрийг тайз  дэлгэцийн урлагт мөнхөлсөн   Урлагийн гавьяат зүтгэлтэн  найруулагч н.Эрдэнэбулган  оролцлоо.  Сумын засаг дарга Д.Жаргалсайхан  энэ онол практикийн бага хурлаар  2014 онд болох  сумын 90 жилийн ой угтсан  бүтээлч ажлууд эхэллээ гэж онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top