Хаагий: Намайг ард түмний хөрөнгөөр наадаж байгаад ирсэн гэхэд нь үнэхээр их гайхсан

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг болох “Ice top” хамтлаг өнгөрсөн сард хандивын тоглолт зохион байгуулсан билээ. Тус хамтлагийн гишүүн Б.Хатанбаатар буюу олонд Хаагий нэрээрээ танигдсан авьяаслаг дуучин нойр булчирхайн хорт хавдар тусч, Японд яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон тул рок попынхон ийн түүнд туслахаар нэгдсэн юм. Алтан гартай эмч нарын буянаар хурдан эдгэрч, эрүүл саруул болсон дуучин залуу хэдхэн хоногийн өмнө ирсэн бөгөөд уран бүтээлийн ажилдаа шамдан оржээ. Түүнээс цөөн зүйлийг тодруулснаа хүргэе.

-Эмчилгээ тань бүрэн дууссан уу. Одоо биеийн байдал ямар байна вэ?

-Дууссан, бие маань үнэхээр сайжирч байна. Би хагалгаанд ороогүй, өөр төрлийн эмчилгээ хийлгээд эдгэрлээ. Миний төлөө санаа тавьж, эрүүл саруул болохыг хүссэн бүх хүмүүстэй баярлалаа гэж хэлмээр байна.

-Уран бүтээлийнхээ ажилд орсон гэлээ. Эмчилгээний дараахи гам барих шаардлагатай биз дээ?

-Тэгэлгүй яахав. Одоохондоо бүрэн тэнхэрч амжаагүй байгаа болохоор нэлээд ядрах шинжтэй. Багагүй хугацаанд эмчлүүлсэн болохоор аргагүй биз дээ. Гам сайн барьж байгаа.

-Шинэ уран бүтээлээс тань сонирхмоор байна. Таныг бас бие даасан тоглолтоор фэнүүддээ бэлэг барина гэхийг сонслоо?

-Тоглолт хийх санаа бий. Гэхдээ яг төдийд, өдийд гэж хэлэх хэцүү л дээ.

-Эх орондоо ирээд хэвлэлийнхэнтэй уулзав уу. Янз бүрийн л мэдээлэл гарсан байна лээ?

-Онгоцноос буугаад зарим хэвлэлийнхэнтэй цөөн хором ярилцсан. Бас ганц хоёр телевизэд ярилцлага өгсөн байгаа. Гэхдээ миний талаар янз бүрийн мэдээлэл гарах болсонд үнэхээр их гайхаж байна. Намайг ард түмний хөрөнгөөр наадаж байгаад ирсэн гэх мэтээр зарим сайтад бичсэн байна лээ. Би эмчилгээ хийлгэсэн нь үнэн, одоо эрүүл саруул болсон. Тэр олон хүний сайхан сэтгэлийг ашиглаж, хандивласан мөнгөөр нь зугаацах эрх надад байхгүй шүү дээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.104) 2025 оны 03 сарын 13

harin tiimee ene hun odoo baihgui uneheer odoo ch mash ih haramsaj baina!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!

1  |  0
muulsan hvmvvst zoriulaw(202.9.42.2) 2025 оны 03 сарын 13

odoo yu gej heleh gej baina haagii odoo baihgvi !!!! ta nart saihan bnuu muulaad baisan hvmvvs n ene owching n tusaj vheesei !!!!!!!!!

2  |  0
гээгий(122.201.18.189) 2025 оны 03 сарын 13

БАЯР ХҮРГЭЕ. НЭГ Ч ГЭСЭН МОНГОЛ ХҮН ЭРҮҮЛ САРУУЛ БОЛОХ БОЛОМЖ ОЛДЁОНД БАЙРЛАЖ БАЙНА. ХАРИН БУСАД ХҮМҮҮСТ БАС БОЛОМЖ ОЛДООСОЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА

1  |  0
hvn (122.201.18.152) 2025 оны 03 сарын 13

ashgvi de biee bodooroi

1  |  0
teneg setguulchid(92.104.218.224) 2025 оны 03 сарын 13

tanar ovchtei zovlontoi negiigee hurtel dandaa mereh yumaa...eniig bichsen durakuud oorsnoo neg odor ovdoosei

2  |  0
hun(202.126.94.20) 2025 оны 03 сарын 13

ard tumnii itgel hair hishgiig daaj yavaarai daa

1  |  0
Top