2013 оны 6-р сарын 10-ны өдрийн 04 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд Баясах багийн малчин Х.Нямцэрэн 3 ихэр хүүхдээ эсэн мэнд төрүүллээ. Д.Батжаргал Х.Нямцэрэнгийн гэр бүл нь 3 охин 1 хүүтэй байсан 5 дахь төрөлтөөрөө эсэн мэнд амаржиж 2 охин 1 хүү төрүүллээ. Төрөхийн өмнө сумын эрүүл мэндийн төвийн хяналтанд байсан бөгөөд төрөх үед эхний хүүхэд буруу байрлалтай төрөхөд хүндрнл гарах магадлалтай хэмээн үзэж Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн хагалгааны багийг дуудаж эх баригч Мөнхбат, Энхдэлгэр нойрсуулагч эмч Даваасамбуу нарын баг З.Оюунцэцэг эрхлэгчтэй Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн их эмч Алтантогос эх баригч Б.Насанжаргал зэрэг эмч сувилагч асарагч бүгд сумын 59 жилийн түүхэнд анх удаа 3 ихэр хүүхдийн сумынхаа эмнэлэгт эсэн мэнд төрүүлсэн түүхэн үйл явдал боллоо. 3 ихэрийн хүү нь 1,9кг 2 охин нь 2,1кг, 2,2кг төрсөн одоо эх хүүхдүүдийн бие сайн байна. Х.Нямцэрэн 1985 онд төрсөн 28 настай бүрэн буё дунд боловсролтой нөхөр Д.Батжаргал нь SGS ХХК-д кемпийн туслахаар ажилладаг. Х.Нямцэрэн нь Эмээ нөхөр хүүхдүүдийн хамт ам бүл 10-уул амьдардаг. Энэ өрх нь 30 ямаа 6 тэмээтэй малчин өрх юм.



Сэтгэгдэл ( 6 )
30 yamaataag ni duudaad bhdaa yahav de.ene ger buld sain saihniig husiy
baur hvrgie.setgel sergeesen saihan medee bnasvv.
unur utgun ger bultei bolsond bayar hurgie.Ene ger bul harahad jaahan yadarsan amidraltai yum shig bna .Tiimees companuud bolon ard irgeddee urialahad ene ger bul tuslamjiin garaa sungatsgaay.
ийм ихэр хүүхэдтэй айлын хүүхдийн оймсийг авч хадгалдаг юм гэсэн. очоод авчих юмсан ккк
Монголын урс маш олон болтугай эруул энх аз жаргал хусье
Saihan medee bna az jargal husie unur utgun saihan l ail bna