Бага ангийн багш нарыг 1-с 5 сая төгрөгөөр урамшуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Бага ангийн багш нарыг өнөөдөр “Боловсролын чанарын шинэчлэл нийслэлд” хурлын үеэр 1-5 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан юм. Уг захирамж дагуу Ерөнхий боловсролын сургуулиудын 5 дугаар ангийнхны дунд стандарт хэрэгжилтийн чанарын шалгалт зохион байгуулжээ. Шалгалтад хамрагдсан хүүхдүүд монгол хэл, математикийн шалгалт өгсөн бөгөөд шалгалтын гүйцэтгэлийг үндэслэн багш нарын оноог дүгнэсэн байна. Хамгийн өндөр оноо буюу 80-иас дээш хувийн үзүүлэлттэй таван багшид 5 сая төгрөг, 75-80 хувийн үзүүлэлттэй дөрвөн багшид 3 сая төгрөг, 70-75 хувийн үзүүлэлттэй 20 багшид хоёр сая, 66-70  хувийн үзүүлэлттэй 21 багшид нэг сая төгрөгийн урамшуулал олгов. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, хоцрогдолгүй сургасны төлөө нийт 50 багшийг 100 сая төгрөгөөр урамшуулсан бөгөөд анх удаа бага ангийн багш нарыг урамшуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top