Монгол залуус хүний амь аварчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Монгол залуус Москвад орос хүний амийг аварсан тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа тавьжээ.  Түүний тавьсан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. Москвад сурдаг монгол залуу Энэбишийн Бөхбат энэ сарын 8-нд Москвагийн Войковский дахь МВД буюу ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академийн ойролцоох нууранд живж байсан орос залуугийн амийг аварчээ. 30-аад метрийн гүнээс орос залууг үүрэн сэлж амийг нь аврахдаа өөрөө шөрмөс нь татаж амь алдах шахсан байна.Уг академид суралцдаг монгол залуус нуурын эрэгт дээд курсийнхнээ үдэж өгөхөөр сууцгааж байжээ. Живж байсан залуугийн эхнэр орос бүсгүй амь аварч туслахыг гуйн нуурын эргээр гүйж байсан ч оросууд нэг их тоосон шинжгүй байж. Нуур руу Э.Бөхбатын хамт мөн тус академид суралцдаг Д.Ганзориг н.Солонго нар үсрэн оржээ. 30аад метрийн гүнд живж явсан залууд Э.Бөхбат хүрч чадсан байна. Түүнийг үүрэн сэлж явахдаа Э.Бөхбатын шөрмөс нь татаж өөрөө хамт живэх шахжээ. Эргээс 10 метрийн зайд усан дотор Д.Ганзориг н.Солонго нар хүлээж байсан тул хүч сэлбэн орос залуу амь аврагджээ.Живж явсан орос залуу, түүний эхнэр найз нөхөд нь “Баярлалаа монголчууд аа” гэж хэлээд явсан байна.

Монгол залуус хожим сэхээ орж амийг нь аварсан орос залуутай зургаа татуулахаар хайсан боловч олдоогүй ажээ. Оросууд монголчуудтай харьцуулшгүй усч боловч орос залуу халамцуу байснаас эндэгдэл гарсан бололтой.Хүний амь эрсдэж байхад монгол хүн хэнэггүй царайлаад сууж чадахгүй юм билээ гэж монгол залуус ярьж байна. Энэ явдлын тухай хэвлэлд мэдээлнэ гэхэд Э.Бөхбат ихэд санаа нь зовж, “ Нээг их битгий дөвийлгөөрэй. Энэ бол зүгээр л монгол хүний л хүнлэг нинжин сэтгэл шүү дээ. Бидний оронд хэн ч байсан ингэх л байсан” гэж байлаа. Миний бие түүнтэй мессэнжэрээр харилцаж энэ мэдээллийг авсан болно гэжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
óðòàà (124.158.109.223) 2025 оны 03 сарын 13

Ñàéí áàéíà õ¿¿õä¿¿äýý. áàÿð õ¿ðãýå. Ýðñäýëòýé íºõöºëä õ¿íèé àìü àâàðíà ãýäýã ñàéõàí ¿éëñ õèéñýí áàéø äýý. Õ¿í æèâð áàéãààã áîäîõîä ÿìàð ÷ áîëñîí ã¿í ë óñ áàéñàí áàéíà. Îðîñ õ¿ì¿¿ñ ÷ ãýñýí ìîíãîë õ¿íèé àìèéã àâàð÷ áàéñàí ò¿¿õ îëîí áàéäàã þì àà. Áóÿí áîëæ äýý. Òà íàðò ÿç æàðãàë õ¿ñüå.

1  |  0
irgen(122.254.127.66) 2025 оны 03 сарын 13

uneniig helhed itgehed hetsu yum 30m gun gedeg togloom bish tegej jivne gedeg tuun ru orno gedeg zugeer neg seldeg hunii chadah ch asuudal bish uguulleg shig sanagdlaa eh survalj ni soni bn

1  |  0
ok88(107.213.153.2) 2025 оны 03 сарын 13

sain bna shde

1  |  0
Top