Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн ногоон байгууламж байх ёстой талбай НИТХ-ын төлөөлөгч М.Ганбаатарын “Холливуд” компанийн эзэмшлийн болсон талаар мэдээлсэн. Тус газар дээр караоке, барьцаалан зээлдүүлэх төв, ресторан бүхий хувийн түрээсийн байгууламжуудаа босгочихсон байгаа юм.
2002 онд анх энэ талбай дээр түр зөвшөөрлийн хүрээнд ажилчдын гуанз баригдаж байсан бол өдгөө талбайг сунгаж М.Ганбаатар өөрийн эзэмшилдээ авчихаад байгаа аж.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн нь анх 15 мянган м2 орчим эзэмшил талбай бүхий газартай байсан ч, энэ мэт байдлаар талбайгаа алдсаар 11 мянган м2 талбайтай болсон юм байна.
Тус төвийн урд талбайд төв замаа дагасан ногоон байгууламж байх ёстой байсан ч эрх мэдэлтнүүд газрыг нь дээрэмдсээр ногоон байгууламж байгуулах ямар ч боломжгүй болжээ. Ийм янзаар олон барилга тойруулж барьсаар байгаагийн улмаас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнг олж очиход ч бэрх болох нь.

Сэтгэгдэл ( 6 )
zindaa -? uur bichih uym oldohgui bna uu chadwargui setguulchidee
davarsan garuud ve?
ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХЭН Ч ЮУ Ч ХЭЛЖ БАЙГААГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ. УХВАЛ ИХ ЮМ ГАРНА ГЭЖ ҮНЭН ШҮҮ
Barisan******ni eeeeeeee cha basaaa. Ger horooliiin hashaaniii ambaaraaas dolooon dor
jinhene awilgachin*****daa ih yum garna daaa
ene ambaar imuu?