Нийслэлийн удирдлагууд маргааш Туулын эрэг орчим хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хурал маргааш болно. Энэ удаад Нийслэлийн удирдлагууд Туул гол, Тэрэлж орчимд хуралдах юм байна. Энэ удаагийн хурлаар жил ирэх тусам багасаж байгаа цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх аж.

Хүн амын хамгийн чухал хэрэгцээ болсон цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх шинэ шийдлийг Нийслэлийн удирдлагууд эрэлхийлж, гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаа, зураг төсөв, угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мгл(122.201.18.179) 2025 оны 03 сарын 13

Налайхын наана туулын хавцолд далан босгох боломжтой

1  |  0
Top