Түгээгчийн байранд гал гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Хууль сахиулах их сургуулийн урд байрлах  “Жаст Ойл” компанийн шатахуун түгээх станц "ШТС"-ын хашаанд өчигдөр 14:20 цагийн үед гал гарчээ. Тодруулбал, ШТС-ын ойролцоох хог шатаж, түгээгчийн байрны хананд гал тархсаныг Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийн гал унтраагчид шуурхай ажиллаж, унтраасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top