ЭЕШ-ын дүнгээ мессеж илгээн мэдэх боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Энэ жил 43800 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр болжээ. Ерөнхий шалгалтыг  14-аас 16-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм. Элсэгчдийг шалгалтаас хоцрохгүй байх, хувийн зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэйг сануулж байгаа аж.  Математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут. Монгол хэл англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут юм. ЕШ-ийн дүнг ирэх сарын 1-ний өглөө 09:00 цагт www.eec.mn цахим хуудсанд байршуулна. Мөн сурагчид хувийн мэдээллээ Боловсролын үнэлгээний төвийн тусгай  дугаар болох 133233-руу мессеж илгээж  хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top